Saturday, January 10, 2015

Блогийг Англи хэлний сургалтанд хэрхэн ашиглах вэ?

Юун түрүүнд та блогийг өөрийн зааж буй хичээлд хэрхэн ашиглах талаар бидэндтэй санал солилцоорой. Миний бодлоор та нэгэнт блог нээсэн бол түүнийгээ маш шинэлэг аргаар хөгжүүлээрэй. Таны зааж буй хичээлд ямар асуудал тулгарч байна та түүнийгээ блогийн найзуудаасаа асуун санал зөвлөмж авч, олж авсан шинэ санаагаа өөрийн санаатай уялдуулан хөгжүүлэх хэрэгтэй.
 Би бол Англи хэл заадаг залуухан багш. Надад хамгийн түрүүнд багш болоод тулгарсан асууудал бол нөгөө аль хэдэн зуун дамжсан самбар шохойтой зууралдах байсан юм. Учир бид 21-р зууны мэдээлэл технологийн эрчимтэй хөгжилийн үед амьдарч байгаа иргэн тул энэ боломжоо алхам бүртээ ашиглах хэрэгтэйг би олж харсан юм. Тиймээс хуучирсан, улиг болсон энэ замыг цахим ертөнцийн замаар солихоор шийдсэн билээ. Ингээд миний Англи хэлний сургалтанд блогийг хэрхэн ашиглах талаар гаргасан  бяцхан зөвлөмжийг эрхэм найзууд та  бүхэндээ санал болгож байна.
  • Багшаас шаардлагатай зүйл : 
  1. Багш блог ашиглах арга замыг суралцагчидад маш тодорхой байдлаар зааж өгөх 
  2. Багш маш сонирхолтой байдлаар блогоо хөгжүүлж байх
  3. Багш богино хугацаанд мэдээллээ шинэчилж байх
  4. Багш өөртөө урьдчилсан 7 хоног эсвэл 1 сарын төлөвлөгөө боловсруулсан байх 
  5. Багш сүүлийн үеийн мэдээллийг хичээлтэйгээ холбон санал асуулга явуулах 
  6. Багш даалгавраа маш тодорхой, ойлгомжтой байдлаар хугацаа болон хийх аргачлалыг нарийн тайлбарлан нийтэлсэн байх
  7. Багш хэрэв хичээлдээ зориулан блог ашиглаж байгаа бол өөр ямар нэг элдэв санаа нийтлэл оруулахгүй байх
  8. Багш хэрвээ хөтөлбөртөө өөрчлөлт оруулсан бол түүнийгээ хурдан солих
  9. Багш танхимын сургалт болон гэрийн даалгаврыг хоёуланг нь блогоо ашиглан явуулах 
  • Суралцагчаас шаардлагатай зүйл : 
  1.  Суралцагч өөрөө тухайн судлаж буй хичээлдээ  идэвхи, сонирхолтой байх
  2. Суралцагч блог ашиглах аргыг сайтар суралцах 
  3. Суралцагч багшийн адил өөрийн хичээлийн төлөвлөгөөг гаргах 
  4. Суралцагч нь тухайн өдрийн танхимын сургалтанд үр дүнтэй сууж дараагийн даалгавартай ажиллах зааврыг мэдэж авах 
  5. Суралцагч нь бусдын зүйлийг хуулан нийтлэх бус харин бусад найзуудаасаа санаа, зөвлөмж авч суралцах
  6. Мөн суралцагч ч гэсэн өөрийн блогийг идэвхитэй хөгжүүлэн мэдлэгээ сайжруулах хэрэгтэй
  7. Суралцагч нь багшийн нийтэлсэн даалгаврыг цаг хугацуунд хийж гүйцэтгэх 
  8. Суралцагч нь мэдрэмжтэй, идэвхитэй, санаачилгатай, бүтээлч байснаар багш суралцагч хоёрын хооронд найрсаг харилцаа бий болж энэ цаашлаад суралцагчийн сурах сонирхол, урам зориг авах, зорилготой болоход маш төм нөлөө үзүүлнэ. 
 Мөн  блогийг Англи хэлний хичээлд ашиглахдаа :
  1.  Унших чадварыг хөгжүүлэхийн тулд тухайн суралцагчийн түвшинд таарсан уншаад ойлгоход боломжийн эх нийтлэх
  2. Үгийн нөөцийг нэмэгдүүлэх үүднээс тухайн нийтлэлд гарсан шинэ үгийн дуудлагыг гэрийн даалгаварт мэдэж ирэх даалгавар өгөх 
  3. Сүүлийн үеийн хит дууг сонсгох - хэдэн үг сонсож чадаж байгааг нь олуулах 
  4. Англи хэлний харилцан яриа сонсгох - баг түүнийг дүрд орон тоглох
  5. Суралцагчидын сонирхолтой сэвдээр онлайн мэтгэлцээн зохион байгуулах
  6. Шилдэг нийтлэлч, дуучин, уншигч, яригч зэргийг видео байдлаар байршуулан санал цуглуулах 
  7. Сонирхолтой бичлэг байршуулж түүн дээр нь харилцан яриа зохиолгох
  8. Англи хэлний дүрэм буюу онолын мэдлэгийг ихэвчлэн сүүлийн үеийн мэдээлэлтэй, өөрийнх мэргэжилтэй, тоглоом, уралдаан байдлаар цөөхөн цагаар хөгжилтэй байдлаар заах
Энэ бүгдээс дүгнэн харвал бид бүхэн гадаад улс орон мөрөөдөж, тэнд л очвол би сурч чадна гэсэн ядмагхан сэтгэлгээнээсээ салах цаг аль хэдийнээ бидэнд ирчихээд байна. Хэл сурна гэдэг нь таны хувьд хүсэл тэмүүлэл, итгэл үнэмшил, зорилго мөнхийн мөрөөдөл байх ёстойг та өөрөө үнэн сэтгэлээсээ ойлгосон цагт та сурч чадна. Мөн та сайхан орчин зүүдэлхийн оронд өөрөө өөртөө орчин бүрдүүлэн суралцах буюу хаана ч явсан би англи хэл сурах гэж байгаа гэдгээ санаж уншиж, сонсож, үзэж, бичиж, ярьж байх ёстой хэмээн миний бие үздэг билээ.

You will try your best, You can do it. Good luck.